"G20"-ийн уулзалтад Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-09-04 15:39:36

БЭЭЖИН. /RT/. Энэтхэгт болох “Хорийн бүлэг”-ийн /G20/ орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян оролцоно гэж тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдэгдлээ. 


“БНЭУ-ын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян есдүгээр сарын 9-10-нд Шинэ Дели хотноо “G20”-ийн удирдагчдын 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцоно” гэж Хятадын дипломатч өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ