ХӨВСГӨЛ: Дулааны станцыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-09-08 15:07:34

Хөвсгөл /МОНЦАМЭ/. “Хөвсгөл Дулааны станц" ТӨХК нь Мөрөн сумын 2813 айл өрх, албан байгууллагыг дулааны эрчим хүчээр хангадаг.


Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын нийт 22 ажлыг хийхээр төлөвлөснөөс гүйцэтгэл 89 хувьтай байна.


Тус компани 34,8 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай боловч өнөөдрийн байдлаар 2813 хэрэглэгчийг суурилагдсан хүчин чадлаасаа давсан тооцоот ачаалалтайгаар ажиллах нөхцөл бүрдээд байна.


Тодруулбал хүчин чадлаасаа давсан тооцоот ачаалалтайгаар халаалтын оргил ачааллын үед бэлтгэл зуухгүйгээр аваарын горимоор бүрэн хүчин чадлаараа ажиллана.


Цаашид Хөвсгөл аймгийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг найдвартай дулааны эрчим хүчээр хангах, аваар сааталгүй үйл ажиллагаа явуулахад зайлшгүй өргөтгөл хийж хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.


Тус станцыг 21мВТ хүчин чадалтай нэг зуухаар өргөтгөх ажлын зураг, төсөв 2021 онд хийсэн бөгөөд өргөтгөлийн ажлын төсөвт өртөг арван зургаан тэрбум гэсэн тооцоолол хийсэн байна.


Цаашид Дулааны станцын хүчин чадлыг өрөгтгөх ажлын төсөв хөрөнгийг улсын хөрөнгө оруулалтаар яаралтай шийдвэрлэж, гүйцэтгэх шаардлагатай байгаа юм.

 

Өвлийн оргил ачааллын үед буюу 11 дүгээр сараас гуравдугаар сар гартал бэлтгэл зуух, тоноглолгүй ажилладаг тул гэмтэл гарсан үед сүлжээний температур багасаж хэрэглэгчдийн халаалт доголдох эрсдэл өндөр байдаг аж.                                                                                                                            

Холбоотой мэдээ