ХОВД: Арт галерей байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-11 11:10:08

Жаргалант /МОНЦАМЭ/. Монголын Урчуудын Эвлэлийн Ховд аймаг дахь салбар холбоо энэ сарын 10-нд "Ховд арт галерейг нээлээ.

Тус галерейг уран зураач, усан будгийн нэрт мастер Д.Мишигийн нэрэмжит болгосон байна.


Д.Мишиг гуайн уран бүтээлийн арга барилыг залуу үеийнхэнд өвлүүлэх, иргэд олон нийтэд сурталчлах, зураач урчуудын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, тэдний хамтын ажиллагааг сайжруулахад тус галерей ач холбогдлоо өгнө гэж салбарыг мэргэжилтнүүд үзэж байна.

Ховд аймгийн Засаг дарга, ЗДТГ, Соёл урлагийн газраас орон нутгийнхаа зураач, урчуудыг дэмжиж, тэдний хүсэлтийн дагуу байраар хангаснаар ийнхүү галерей үүдээ нээлээ.

Ховд арт галерейд Д.Мишиг гуайн 700 гаруй бүтээлийг байршуулахаар төлөвлөжээ.  

Холбоотой мэдээ