ДОРНОГОВЬ: "Шинэ хөдөө" төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-09-13 09:09:56

Дорноговь /МОНЦАМЭ/. Хатанбулаг сумын хэмжээнд гурван аж ахуйн нэгж, байгууллага, 21 өрхийн тариаланчид 0,762 га-д төмс, 3,221 га талбайд хүнсний ногоо, нарийн ногоог тариалж өнөөдрийн байдлаар 3.5 тонн ургац хураан авчээ.


Халив булаг багийн тариаланч Ж.Мөнх-Од 0,5га-д, Агаруут багийн тариаланч Н.Энхцэцэгээр ахлуулсан 13 иргэн нэг га талбайд малын тэжээлийн ургамлыг амжилттай тариалж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэн, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Шинэ хөдөө” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд тус суманд нийт 15 хүлэмж, газар тариаланд ашиглах иж бүрэн трактор нэг ширхэг, 1,3 тоннын усны нөөцийн сав нэг ширхгийг олгосон байна

Холбоотой мэдээ