Ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-09-15 10:42:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ойрын хоёр хоногтоо төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо, өнөөдөр Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зүүн, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас хайлмагтан орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг Цаг уур, орчны газраас онцгойлон анхаарууллаа.

2023 оны 9 дүгээр сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.


Энэ сарын  16-нд нутгийн хойд хагаст, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 16, 17-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +6+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3+8 градус, өдөртөө +14+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8+13 градус, өдөртөө +19+24 градус, бусад нутгаар шөнөдөө -2+3 градус, өдөртөө +11+16 градус дулаан байна. 1Энэ сарын 9-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Холбоотой мэдээ