Алтанбулаг боомтоор тээврийн хэрэгслийн нэвтрэх хүчин чадлыг 4 дахин нэмнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Mонгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга нар АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжсэн Алтанбулаг хилийн боомтын бүтээн байгуулалттай танилцлаа.
Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга ярихдаа, "Засгийн газраас боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс бий болгоход анхаарч байгаа. Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн RIBS төслийн хүрээнд 2020 оны 7 дугаар сард эхлүүлсэн эхний багц ажил болох Алтанбулаг хилийн боомтын автозам, барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийг энэ сарын 20-нд ашиглалтад оруулна. Үүний дараа зорчигчийн шалган нэвтрүүлэх барилга байгууламж, бусад дэд бүтцийн ажлыг 2024 оны 3 дугаар сард ашиглалтад өгнө. Ингэснээр Алтанбулаг боомтын нийт зам талбай хоёр дахин нэмэгдэж, өдөрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 4 дахин өснө" гэв.