ОРХОН: Нөөцийн мах бэлтгэлд 500 сая төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-09-15 17:32:10
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Ирэх онд Орхон аймаг махны гурван үйлдвэрт 1680 тонн, махны төрөлжсөн 12 дэлгүүрт 400 тонн мах нөөцөлнө.


Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 279 дүгээр тогтоолын дагуу Орхон аймгийн нийт хүн амын махны хэрэгцээг хаврын улиралд 926.8 тонн байхаар тооцжээ.


Үүний 30.0 хувь буюу 200-270 тонн махыг нөөц хэлбэрээр бэлтгэх ажээ. Үүнд орон нутгийн төсвөөс 500 сая төгрөг баталсан. Үйлдвэрийн аргаар мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлыг энэ сард багтаан хийхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ