“Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх үйл ажиллагаа” өдөрлөгт оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-19 08:51:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр зохион байгуулах Тогтвортой хөгжлийн асуудлаарх дээд түвшний уулзалтыг угтсан “Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх үйл ажиллагаа” өдөрлөг энэ сарын 16-17-нд Нью-Йорк хотноо болжээ.


Монгол Улс энэ өдөрлөгт оролцож, Ботсвана Улс болон НҮБ-ын нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй, арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчийн газар, Олон улсын худалдааны төв зэрэг байгууллагатай хамтран “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын алдагдсан боломжийг эргэн сэргээх нь: Худалдаа ба цахимжуулалтын үүрэг” тусгай үйл ажиллагаа, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Жендэрт тулгуурласан санхүүжилтийг нэмэгдүүлэх нь: Тогтвортой хөгжлийн зорилгыг урагшлуулах арга хэрэгсэл“ тусгай үйл ажиллагааг зохион байгууллаа.


Энэ үеэр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд тогтвортой хөгжлийн зорилгыг үндэсний хэрэгжилт, цахим эдийн засгийг хөгжүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй сорилт бэрхшээлийг даван туулж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж байгаа туршлагаасаа хуваалцсаныг ГХЯ мэдээлэв

Холбоотой мэдээ