Нэг Хятадын талаарх байр сууриа G7 өөрчлөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-09-19 16:12:38

ТОКИО. /TASS/. “Долоогийн бүлэг”-ийн /G7/ орнууд “Нэг Хятад” бодлогын талаарх байр сууриа өөрчлөхгүй, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлын төлөө байгааг Японы Гадаад хэргийн шинэ сайд Камикава Ёко тус бүлгийн сайд нарыг төлөөлөн мэдэгдсэн байна. 


Тэрбээр Нью-Йорк хотноо болсон G7-гийн Гадаад хэргийн сайд нарын хэлэлцээний дараа дээрх мэдэгдлийг хийжээ. 


"G7-ийн гишүүд Тайванийн хоолой дахь энх тайван, тогтвортой байдал нь олон улсын хамтын нийгэмлэгийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн салшгүй хэсэг болохыг дахин нотоллоо. Түүнчлэн Тайванийн талаар, түүний дотор "Нэг Хятад" бодлогын талаар баримталж буй байр сууриа өөрчлөхгүй" гэж сайд нарын мэдэгдэлд дурджээ. 


Үүний сацуу “Долоогийн бүлэг”-ийн сайд нар олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд Тайвань бүтээлчээр оролцохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.


Хятадын иргэний дайнд ялагдсан Чан Кайши (1887-1975) тэргүүтэй Гоминданы армийн үлдэгдэл хэсэг Тайвань руу дүрвэн гарснаас хойш буюу 1949 оноос хойш Хятадаас тусдаа засаг захиргаатай явж ирсэн боловч Бээжин тус арлыг БНХАУ-ын нэг муж гэж үздэг.





Холбоотой мэдээ