Дипломат, албан, тусгай паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Португал Улсын Гадаад хэргийн сайд Жоао Гомеш Кравиньотай уулзав.
Уулзалтын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Португал Улсын Гадаад хэргийн сайд Жоао Гомеш Кравиньо нар “Дипломат, албан, эсхүл тусгай паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Португал Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан байна.
Мөн Монгол, Португалын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх онд тохиохтой холбогдуулан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцсоныг ГХЯ-наас мэдээллээ.