Автомашингүй өдрөөр төв талбайд эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, оношилгоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-09-20 14:31:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Автомашингүй өдрийг манай улс 11 дэх жилдээ энэ сарын 23-нд зохион байгуулна.


Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган мэдээлэхдээ, “Автомашингүй өдрөөр Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яам, НЭМГ-ын харьяа болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө, мэдээлэл өгнө. Тухайлбал, ХСҮТ, НЭМҮТ, ЦССҮТ, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, ЭМЖЖ, “ZINT clinic”, “Индранил”, “Удвал имплант”, “Саамреверс” шүдний эмнэлэг ажиллах юм. Эдгээр эрүүл мэндийн байгууллага хүүхдийн үзлэг, чих, хамар, хоолойн эмчийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, эрүүл хооллолтын зөвлөмж, мэдээлэл өгнө” хэмээв.


Төв талбай дээрх соёл урлаг, спортын үйл ажиллагаа 10.00 цагаас эхлэх аж.


Тус өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэдэг байна.

Холбоотой мэдээ