МҮХАҮТ-ын Их хурал: Эдийн засгаа хоёр дахин өсгөх талаар мөрийн хөтөлбөртөө тусгажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Худалдаа, аж
үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын ээлжит 21 дүгээр Их хурал үргэлжилж байна. Их хурлаар
төлөөлөгч нар улс орны эдийн засгийн өсөлт болон Танхимын хуулийн өөрчлөлт шинэчлэл
гэсэн хоёр асуудлыг хөндөн хэлэлцэв.
Монголын эдийн засгийн өсөлтийг буюу ДНБ-ийг 2 дахин өсгөж үржүүлэх ёстой. Үүн дээр Худалдаа, аж үйлдвэрийн Танхим ч тэр, төр, засаг мөн анхаарч ажиллах хэрэгтэйг хэлж байв. Энэ нь 50 их наяд төгрөг буюу 15 тэрбум ам.доллар хэмээн тооцоолоход дахин 50 их наяд төгрөгийн хэмжээгээр нэмэгдэх үйлдвэр, үйлчилгээ, борлуулалтын орлого болох баялаг юм гэдгийг МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн тодотгож байлаа. Энэ Танхимын мөрийн хөтөлбөрт тусгасныг эргэн мэдээлэв.
Эдийн засгийн салбар бүрээр төрөлжсөн Танхим үүсгэх ёстойг хөндлөө.
МҮХАҮТ-ын хуулийн тухайд
энэ нь тус байгууллагын бие даасан хууль эрх зүйг хөндөж буй юм. Уг хуулийн
өөрчлөлтийг УИХ-ын намрын чуулганаар батална гэсэн хүлээлттэй байгаагаа Их хурал
дээр төлөөлөгч, Танхимын гишүүд илэрхийлж байв. Нэгд, МҮХАҮТ-ыг Монгол орны
газар зүйн хуваарилалтад тулгуурлан суурилж буй эдийн засагтай уялдуулан төрөлжсөн
салбар Танхим хэлбэрээр хөгжүүлэх аж.
НӨАТ-ын орлогыг бүрдүүлж
буй эдийн засаг, үйлчилгээ, бизнесийн ерөнхий 32 салбар байгаа гэдгээр авч
үзвэл ийм тооны Худалдаа, аж үйлдвэрийн танхим байж, тэдгээрийг үндсэн Танхим
нь удирдана. Ингэж байж эдийн засгийн салбар бүр дээр хувийн хэвшлийн ААН,
компаниудын оролцоог ханган ажиллана гэв.
МҮХАҮТ-ын энэ удаагийн
ээлжит Их хурлаар Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын Удирдах зөвлөлийн гишүүн болон ерөнхийлөгчийг сонгох юм. 21 дүгээр Их хурлаар Танхимын ерөнхийлөгчид эдийн
засагч Д.Болор, Б.Лакшми, О.Одбаяр, бизнес эрхлэгч Д.Энхтүвшин, Т.Ганболд, Б.Жаргалсайхан,
Б.Гантулга нарын 13 хүн нэр дэвшиж байна.
Их хуралд нийт саналын эрхтэй,
МҮХАҮТ-ын 1199 гишүүнээс 11.00 цагийн байдлаар 678 гишүүн төлөөлөгч оролцож
байв. Энэ нь МҮХАҮТ-ын дүрмийн 6-гийн 5-д зааснаар Үндэсний танхимын Их хурал гишүүдийн
50 дээр нэмэх нэг хувь гэсэн хүчинтэй гэсэн нөхцөлийг хангаж буйг Их хурлын
мандатын комиссын дарга, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон улсын арбитрын
ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр мэдээлсэн юм.