ӨНӨӨДӨР: "Нэг бүс нэг зам-Санаачилга 10 жил: Монгол Улсын оролцоо, хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-09-22 07:12:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 22-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:


09.00 цагт: ГХЯ-нд: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэг хамтран "Нэг бүс нэг зам-Санаачилга 10 жил: Монгол Улсын оролцоо, хэтийн төлөв эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.


11.00 цагт: Төв цэнгэлдэх хүрээлэнд: "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна.  


11.00 цагт: УЕП-ын гадна: Талийгаач Г.Ганжаргалыг амь насаа алдах үед хамт байсан эмч, багш нарыг шинжээчийн бүрэлдэхүүнд оруулж дүгнэлт гаргах гэж байгааг эсэргүүцэж талийгаачийн ар гэрээс хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 8600-5008.


11.00 цагт: Улсын III төв эмнэлэгт: Монголын зүрх судас, цээжний хөндийн мэс заслын нийгэмлэг БНСУ-ын цээжний хөндий, зүрх судасны мэс заслын нийгэмлэг гэрээнд гарын үсэг зурна. Утас: 9968-6869, 8888-1207.


11.40 цагт: "Мишээл Экспо" төвд: "Эрүүл мэндийн салбарын технологи-2023" олон улсын үзэсгэлэн эхэлнэ. 


14.00 цагт: Тооцоолон бодох болон хэрэглээний математик олон улсын конференц МУИС-ийн Номын сангийн байранд болно.


18.30 цагт: “Улаан гэр” галерейд: Уран бүтээлч СТА Ж.Болортүвшингийн бие даасан “Алтан холбоос” үзэсгэлэнгийн нээлт болно. Үзэсгэлэн 10 дугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ. Утас: 11-319017.

Холбоотой мэдээ