ОРХОН: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ жилд 580 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг
“Монголд зочлох жил” болгосонтой холбоотойгоор Орхон аймаг аялал жуулчлалаа хөгжүүлэх, сурталчлах зорилгоор “Зэс фестиваль”-ийг зохион байгуулж
байна.
Эрдэнэт хотод зэс олборлодог,
боловсруулдаг таван компани байдаг. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь жилд 34
сая тонн хүдэр олборлон, 32,5 сая тонн хүдэр боловсруулж, 580 мянган тонн
зэсийн баяжмал, 5 мянган тонн молибденийн баяжмал үйлдвэрлэж, улсын төсвийн
орлогын 10.5 хувийг дангаараа бүрдүүлдэг юм.
Харин жилд 10 мянган тонн катодын зэсийг гидрометаллургийн аргаар боловсруулдаг “Ачит Ихт” ХХК, жилд 2.5 тонн цэвэр зэс үйлдвэрлэж зэс утас, цахилгааны утас үйлдвэрлэдэг Монгол-Америкийн хамтарсан “Эрдмин” ХХК, мөн жилд 10 мянган тонн цэвэр катодын зэс боловсруулах хүчин чадалтай “Зэс-Эрдэнийн хувь”, “Гал сэнтий” ХХК уг наадамд оролцлоо.