ДОРНОД: “Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан /МОНЦАМЭ/. “Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган өнөөдөр Чойбалсан хотноо эхэлж байна.
ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймаг, Манжуур хотын албаны болон бизнесийн зочид төлөөлөгчид станц, төмөр зам зэрэг голлох бүтээн байгуулалтуудтай танилцжээ.
Зүүн бүсийн тулгуур төв болон хөгжиж байгаа Дорнод аймаг нь урд, хойд хөрштэйгээ таван боомтоор хиллэдэг. Тэр хэрээр Зүүн хойд Азийн зах зээлд гарах хамгийн ойрын гарцтай бүс нутаг юм.
Дорнод аймагт ирэх өвөл станцын 50
МВт-ын өргөтгөл ашиглалтад орно. Мөн “Дорнод бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл
технологийн парк” нь дөрвөн улирлын турш мах, махан бүтээгдэхүүн, малын түүхий
эдийг боловсруулан экспортолж байна.
Харин Чойбалсан-Хөөт-Бичигтийн боомт
чиглэлийн төмөр зам барих ажил энэ оноос концессын гэрээгээр хэрэгжиж эхэлнэ.