Израилийн төлөөлөгчийг Ерөнхий Ассамблейн танхимаас хүчээр гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-26 11:06:23

НЬЮ-ЙОРК. /ТАSS/. Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси үг хэлэх үеэр НҮБ-д суугаа Израилийн байнгын төлөөлөгч Гилад Эрдан эсэргүүцлээ илэрхийлсэн тул түүнийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн танхимаас хөөн гаргажээЭнэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Стефан Дужаррик даваа гарагт хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.


Уг хэрэг явдал есдүгээр сарын 19-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн улс төрийн ерөнхий мэтгэлцээний үеэр Э.Раиси үг хэлж байх үед болсон гэж С.Дужаррик тодотгожээ. "НҮБ-д суугаа Израилийн байнгын төлөөлөгчийг хурлын танхимаас хөөж гаргаснаар бид энэ асуудлыг хаасан гэж үзэж байна" гэж С.Дужаррик хэлэв.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч "Зарчмын хувьд хүн бүр ёс журмыг дагаж мөрдөх нь чухал" гэж онцлон тэмдэглэлээ.


Ираны Ерөнхийлөгч Э.Раиси Ерөнхий Ассамблейн индэр дээрээс үг хэлэх үеэр Израилийн төлөөлөгчид танхимыг орхин гарчээ. Харин Г.Эрдан суудлаасаа босч, Ираны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан уриа лоозон бүхий зурагт хуудсыг дэлгэж хурлын танхимын эгнээнүүдийн хоорондуур алхсан аж. НҮБ-ын төв байрны хамгаалалтын албаны ажилтнууд түүнийг хурлын танхимаас хүчээр гаргажээ.

Холбоотой мэдээ