МҮЭХ-ноос ирэх онд цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэх санал хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭХ-ноос ирэх оны улсын төсөвт цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэх саналыг хүргүүлээд байгаагаа хэвлэлийнхэнд танилцуулав.
Дээрх саналд
цалин хөлсийг 50-иас доошгүй
хувиар, тэтгэвэр, тэтгэмжийг
иргэдийн худалдан авах чадварыг харгалзан нэмэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 880 мянган төгрөг болгох, төсвийн хэмнэлт, үйл ажиллагааны
нэмэлт орлогыг цалин хөлс, олговор, нийгмийн хамгааллын зардалд зарцуулах, бага, дунд орлоготой иргэдэд
ипотекийн зээлийн хүүгийн 3 хувийг эхний гурван жилд төр хариуцахыг 2024 оны
улсын төсөвт тусгах зэрэг цалин хөлс, нийгмийн хамгаалалтай холбоотой 15 заалт
бүхий асуудлыг тусгажээ.
Тус холбоо
инфляцтай уялдуулж цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх боломжийг судлаад, гурван талт хэлэлцээрийн
хүрээнд асуудлыг шат дараатай хэлэлцүүлж, тодорхой үр дүнд хүрдэг. Тухайлбал, МҮЭХ-ноос Засгийн газар, ажил
олгогч нарт санал хүргүүлж, энэ оны төсвийн тодотголд долоодугаар сарын нэгнээс цалин хөлсийг дунджаар 30 орчим хувь нэмүүлээд байгаа.
Хэлэлцээрээр тавьсан асуудлыг дэмжин, үe шаттай
нэмэгдээд явбал ажил хаях албагүйг МҮЭХ-ны Ерөнхийлөгч
С.Эрдэнэбат тэмдэглээд, долоодугаар сарын нэгнээс дунджаар цалинг 30 хувь нэмээгүй бол гишүүдийн хамт тэмцэлээ үргэлжлүүлж, есдүгээр сарын нэгнээс ажил хаях байсан. Боловсрол, эрүүл мэнд салбарын цалинг улсын дунджаас 2 дахин их болгох санал хэлэлцээд явж
байгаа. Цалингаас гадна орон сууц дэмжлэг, багш нарын сурган хөгжүүлэх, эрүүл
мэнд гээд асуудлууд бий. Ирэх оны төсөвт
цалин хөлс нэмэх эх үүсвэрийг тусгах
хэрэгтэй” хэмээв.