ХӨВСГӨЛ: Мөрөн хотод 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц 11 дүгээр сард ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд барьж буй 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын ажлын явцтай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа.
Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д 2030 он гэхэд эрчим хүчний салбарын нийт хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангана гэж тусгасан. Импортын эрчим хүчийг багасгах, аймаг бүр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох нь чухал. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд удахгүй ашиглалтад орох энэ төсөл үүнд чухлаар нөлөөлнө гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж байлаа.
Станцын ажил энэ оны долоодугаар
сард эхэлсэн бөгөөд ирэх11 дүгээр сард ашиглалтад орно.
Тус станц жил бүр дунджаар 20.14 сая
кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэн аймгийн иргэдийн хэрэгцээг хангахаас гадна төвийн
бүсэд нийлүүлж, эрчим хүчний системийн алдагдлыг бууруулна.
Төслийн хүрээнд 12.8 МВт-ын станц,
10/110 кВ-ын дэд станц, дөрвөн км урт бүхий 110 кВ-ын цахилгаан дамжуулах
агаарын шугам барих ажээ.