Уулын Карабахын БНУ цаашид оршин тогтнохгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЕРЕВАН. /24News/. Уулын Карабахын Бүгд Найрамдах Улс улс оршин тогтнохоо зогсоож байгаа тухай зарлигт олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа тус улсын тэргүүн гарын үсэг зурлаа.
"2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд харьяа төрийн бүх байгууллагыг татан буулгаснаар Бүгд Найрамдах Уулын Карабах Улс (Арцах) оршин тогтнохоо болино" гэж зарлигт дурджээ.
Энэ шийдвэрийг Карабахын ард түмний аюулгүй байдал, амин чухал ашиг сонирхлыг хангах үүднээс, Оросын энхийг сахиулагчдын зуучлалаар Азербайжантай байгуулсан хэлэлцээрийн үндсэн дээр гаргасныг баримт бичигт онцолжээ. Хэлэлцээрт заасны дагуу Уулын Карабахын бүх иргэн, тэдний дотор зэвсгээ хураалгасан цэргийн албан хаагчдыг Лачины зурвасаар сайн дурын үндсэн дээр саадгүй нэвтрүүлэх аж.
Мөн Уулын Карабахын иргэд, түүний дотор хилийн чанадад оршин суугаа иргэд цаашид тус бүс нутагт үлдэх эсэхээ бие даан шийдэхийн тулд Азербайжаны талын санал болгож буй дахин нэгтгэх нөхцөлтэй танилцахыг санал болгожээ.
Уг зарлиг нийтлэгдсэн даруйдаа хүчин төгөлдөр болно.