СЭЛЭНГЭ: Өнөө шөнө хөрсөн дээр цочир хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-28 15:48:05

Сүхбаатар, 2023 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн зарим сумын нутгаар өнөө шөнө хур тунадас, уулаараа цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

 

Иймээс тариа ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхаарууллаа.

 

Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө зарим сумын нутгаар бага зэргийн хур тунадас, уулаараа цас орно.

 

Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

 

9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 4-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 2-нд ихэнх сумын нутгаар бага зэргийн хур тунадас орно.

 

3-нд зарим сумын нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.


2-ноос бүх сумын нутгаар сэрүүснэ.

 

Холбоотой мэдээ