Хөдөө аж ахуйн салбарын оюутнууд Европт цалинтай дадлага хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-29 10:50:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг "On Job Training" буюу хилийн чанадад цалинтай дадлагажих хөтөлбөр хэрэгжүүлэгч багийннхантай уулзлаа.


Уулзалтын хүрээнд гол төлөв орон нутгаас залуу малчин, тариаланч, фермер, мал эмнэлэг болон хөдөө аж ахуйн бусад мэргэжлийн боловсон хүчнийг Швед, Дани, Норвеги, Голланд, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнуудад цалинтай дадлагажуулж, хамтарч ажиллах талаар санал солилцов.


Дотоодын их дээд сургуулиудад газар тариалан, мал аж ахуй, хүнсний технологи, хоол үйлдвэрлэл, зочид буудлын менежмент, зочлохуйн чиглэлээр суралцаж буй оюутан залууст зориулсан "On Job Training" буюу хилийн чанадад цалинтай дадлагажих хөтөлбөрийг MSDI Консалтинг Групп ХХК -ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх юм. Тодорхой шалгуур хангасан оюутан, залуус хөтөлбөрийн хүрээнд дээрх улсуудад 12-18 сарын хугацаатай цалинтай дадлагажсанаар Европын стандартаас суралцаж, шинэлэг мэдлэг, чадвар бүхий боловсон хүчин бэлтгэгдэхийг ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

                                                                                                                                                                        Т.Амаржаргал

Холбоотой мэдээ