Хятадын шууд дамжуулалтын цахим худалдаа хурдацтай хөгжиж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН, 2023 оны есдүгээр сарын 29 /Xinhua/. Хятадын шууд дамжуулалтын цахим худалдааны салбар хурдацтай хөгжиж, хэрэглэгчдийн тоо ба борлуулалтын хэмжээ тасралтгүй өссөөр байгааг хамгийн сүүлийн үеийн тайлан харууллаа.
Хэмжил зүйн үндэсний хүрээлэн, Гаалийн ерөнхий газрын Шинжлэх ухаан,
технологийн судалгааны төв зэрэг байгууллагуудын хамтран гаргасан тайланд
дурдсанаар, энэ оны эхний хагаст Хятадын цахим худалдааны томоохон
платформуудын шууд дамжуулалтын борлуулалт 1.27 их наяд юань /ойролцоогоор
176.9 тэрбум ам.доллар/ болж өсжээ.
Мөн
хугацаанд 110 сая гаруй цахим худалдааны шоу нэвтрүүлгийг шууд дамжуулж, 70 сая гаруй барааг үзэгчдэд танилцуулсан байна. Эдгээр шууд дамжуулалтын платформ
дээр үнэт эдлэл, спорт, аяллын
хэрэгслүүд зэрэг борлуулалт сайтай бүтээгдэхүүнүүдээс гадна гадуур ба дотуур хувцас гэх мэт бараанууд эрэлт ихтэй байна.
Цаашдаа цахим худалдааны шууд дамжуулагчдын хувьд, борлуулж буй бараа бүтээгдэхүүнийхээ чанартай холбоотой хяналтыг чангатгаж,
нийлүүлэлтийн сүлжээний үр ашгийг дээшлүүлж, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад илүү нийцсэн
үйлчилгээг үзүүлэхэд анхаарах
хэрэгтэй гэж тайланд онцлон тэмдэглэжээ.