Сенатчид засгийн газрын санхүүжилтийг сунгах асуудлыг хэлэлцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-09-30 12:12:44

ВАШИНГТОН, 2023 оны есдүгээр сарын 30 /The Hill/. Бүгд найрамдах намын сенатчид Украинд тусламж үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг тусгахгүйгээр засгийн газрын санхүүжилтийг сунгах хувилбарыг хэлэлцэж байгаа тухай “The Hill” сонин баасан гарагт мэдээлэв.


"Бүгд найрамдах намын сенатчид Холбооны улсын Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсохоос зайлсхийхийн тулд Украинд зориулж эсвэл байгалийн гамшгийн үр дагаврыг арилгахад их хэмжээний хөрөнгийг суулгахгүйгээр богино хугацаагаар, магадгүй хоёр долоо хоногоор санхүүжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна" гэж уг хэвлэлд тэмдэглэжээ. 


Тус сонинд бичсэнээр, консерватив үзэл баримталдаг зарим сенатч ийм богино хугацааны арга хэмжээ авахыг дэмжиж байгаа аж.


Сенат дахь Ардчилсан намынхан болон Бүгд найрамдах намынхан өмнө нь засгийн газрын санхүүжилтийг 11 дүгээр сарын 17-ныг хүртэл сунгах тухай хууль төслийн талаар урьдчилсан тохиролцоонд хүрчээ. Уг төсөлд Украинд зургаан тэрбум орчим долларын тусламж олгохоор тусгасан байна. 


АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсохоос зайлсхийхийн тулд Конгресс санхүүжилтийг сунгах хуулийн төслийг одоогийн санхүүгийн жил дуусахаас өмнө буюу 10 дугаар сарын 1-нд шилжих шөнө дундаас өмнө батлах ёстой. 

Холбоотой мэдээ