3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Ханжөү-2022” Азийн XIX наадамд өрсөлдсөн 3х3 эмэгтэй сагсан бөмбөгчид аваргын алтан медалийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч БНХАУ-ын шигшээ багтай өрсөлдөж, 12:21-ээр ялагдан мөнгөн медаль авлаа.
Ийнхүү Азийн наадмын багийн спортын анхны мөнгөн медалийг 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг эх орондоо авчирлаа.