Хамгийн ахмад буурал 109 настай

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-02 09:42:50

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд 100 ба түүнээс дээш настай 131 иргэн байгаагаас хамгийн ахмад буурал 109 настай байна.


2020 онд манай улсын нийт хүн амын 9.8 хувийг ахмадууд эзэлж байсан бол энэ оны есдүгээр сарын 26-ны байдлаар 8.6 хувийг эзэлж байв. Энэ тоо хүн амын хэтийн тооцооллоор 2050 онд 19 хувьд хүрэх төлөвтэй байгаа аж. Нийт ахмадын 40.4 хувийг эрэгтэй, 59.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийг харвал 20.7 хувь нь ажил, хөдөлмөр эрхэлж байна. 





Холбоотой мэдээ