Багшийн эрүүл мэндийг дэмжих төв ажиллаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-10-03 16:44:39

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол, Японы эмнэлгийг түшиглэн багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.


Энэхүү төв эмнэлгийн туслаж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах юм.

Багш нар өрхийн болон аймаг дүүргийн эрүүл мэндийн төвд үзүүлнэ. Үзлэгийн мөрөөр гуравдугаар шатлалын эмнэлэгт хандах шаардлага үүсвэл сургууль, цэцэрлэгийнхээ эмчээр дамжуулан багшийн эрүүл мэндийг дэмжих төвд хандах юм. Тус төв багшид шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгч, үзлэгийн болон хэвтэн эмчлүүлэх цаг захиалж өгнө. Зарим тохиолдолд гуравдугаар шатлалын бусад эрүүл мэндийн байгууллагад холбон зуучлах юм.

Мөн төвийн эмч, мэргэжилтнүүд боловсролын байгууллагын эмч нарт цахим болон танхимын сургалт зохион байгуулна. Эхний ээлжид нийслэлд үйл ажиллагаа явуулж буй боловсролын салбарын 500 орчим эмчийг сургалтад хамруулжээ. Цаашид орон нутаг дахь эмч нарыг чадавхжуулах юм. Энэ хичээлийн жилд багтаад эмч нарыг хамруулан артерын даралт ихсэх, томуу томуу төст өвчний дэгдэлт, толгойн өвдөлт гэсэн цуврал сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.


Багшийн эрүүл мэндийг дэмжих төвд өнөөдрийн байдлаар 6 багш ирж шаардлагатай тусламж үйлчилгээ авчээ. Орон нутгийн нэг багш мэс засалд орж, бие нь сайжирч байгаа аж.


Энэ төвийн хамт олон Эмч аппликейшн ажиллуулж байна. Багш нар регистрийн дугаараа таниулж нэвтэрнэ. Эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл, шинжилгээний хариу авах болон чат бот үйлчилгээгээр дэмжих төвтэй холбогдож болох юм.




Холбоотой мэдээ