Хөвсгөл аймгийг нийслэлийнхэнд бүрэн танилцуулахыг зорьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Нийслэл хотноо “Нээлттэй Хөвсгөл-2023” өдөрлөг энэ баасан, бямба гарагт болно.
Өдөрлөгийн хүрээнд 12 төрлийн эвент арга хэмжээг зохион байгуулах талаар Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзориг мэдээллээ.
Энэ жил тус аймагт “Сарлагийн фестиваль”,
“Алунгоо хатны баяр”, “Хөх сувд” мөсний баяр, “Монгол бөхийн шүтээн”, “Хийморь
цогцолбор” барьж байгуулсны зэрэг томоохон баяр наадам, эвент арга хэмжээ олноор болсон. Эдгээр
баяр наадамд эх орны өнцөг булан бүрээс иргэд Хөвсгөл аймгийн зорин ирдэг. Энэ
удаа Хөвсгөл аймгийнхан Улаанбаатар хотод өөрсдөө ирцгээж нийслэлийнхэнд аймгаа
бүрэн танилцуулж таниулахыг зорьжээ.
Тодруулбал, Хөвсгөл нутагт ажиллаж амьдрах бүх талын дэмжлэг, боломжийг танилцуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах аж. Мөн бизнесийн болон төр-хувийн хэвшлийн түншлэл тогтоох, шинэ инновац туршлага судлах, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү арга хэмжээ чиглэжээ.
Засгийн
газар, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлөөс
санаачлан зохион байгуулах өдөрлөгт Хөвсгөл аймгийн 21 сумын 200-гаад иргэн, аж ахуйн нэгж 250 гаруй
нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр оролцож,
- “Хөвсгөлийн
ирээдүй” нээлттэй уулзалт,
- “Нээлттэй
ажлын байр”-ны үзэсгэлэн,
- “Хөвсгөлөөр
аялцгаая” үзвэр, мэдээлэл,
- “Хөвсгөлчүүд
дайлж байна” амталгаат худалдаа,
- “Нээлттэй
Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулга,
- “Хөвсгөлийн
цуурай” Хөвсгөл аймгийн зураач, урчуудын үзэсгэлэн,
- “Хөх сувдын
орон” урлагийн тоглолт,
- “Хөвсгөл
гоёл” үндэсний хувцасны загварын үзүүлбэр,
- “3X3” сагсан
бөмбөгийн тэмцээн, номын үзэсгэлэн худалдаа зэргээ үйлчлэх юм байна.
Тодруулбал, “Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалтаар аймгийн хөгжлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, боломжууд, нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны талаар мэдээлж, “Хөрөнгө оруулалтын сан” үйл ажиллагааны талаар танилцуулах аж.