Макс Верстаппен гурав дахь удаагаа “Формула 1”-ийн дэлхийн аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-08 12:51:53

ДОХА, 2023 оны аравдугаар сарын 8 /ВВС/. Макс Верстаппен түүний Red Bull-ийн багийн анд, аваргын төлөөх цорын ганц өрсөлдөгч Серхио Перез Катарын Гран Пригийн уралдаанаас хасагдсаны дараа Формула 1-ийн дэлхийн гурван удаагийн аваргуудын жагсаалтад нэрээ нэмлээ.


Бямба гарагт буюу өчигдөр болсон уралдаанд Серхио Перез мөргөлдөж осолд орсны улмаас хоёрдугаарт явж байсан М.Верстаппен дэлхийн аварга болжээ.


Өдгөө 26 настай М.Верстаппен Формула 1-ийн  түүхэнд 10 удаа дараалан түрүүлсэн анхны нисгэгч боллоо.

Холбоотой мэдээ