Есөн сартай нярайг галын аюулаас аварлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-20 13:37:54

Нийслэлийн Онцгой байдлын газрын шуурхай аврах ангийнхан есөн сартай нярайг галын аюулаас аварсан сайхан мэдээ авлаа.

Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Нарны хорооллын 4 дүгээр байранд есөн сартай хүүхдээ гэртээ цоожилж,  цахилгаан зуухаа асаалттай орхисноос гэнэтийн гал гарсан дууудлагыг авч, Аврах албаныхан шуурхай ажиллаж нярай хүүхдийн амийг аварчээ. Мөн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд 84 настай буурай гэртээ цоожлогдон, орныхоо хажууд унасан байсныг аврах албаныхан эмнэлэгт хүргэжээ. Иймээс бага насны хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ