Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгууллагуудын төлөөлөл цуглаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн орнуудын Зах зээлийн судалгааны байгууллагуудын “APRC-2023” 15 дугаар чуулган Улаанбаатар хотноо эхэллээ.
Чуулганы үеэр зан
төлөвийн эдийн засаг ба маркетинг, нийгмийн
эрүүл мэнд, тогтвортой байдал, шударга ёс зэрэг асуудалд маркетингийн үзүүлэх
нөлөө, маркетингаар дамжуулан
нийгмийн асуудлыг шийдсэн бизнесийн амжилттай жишээ, маркетингийн
стратеги боловсруулах, хэрэгжүүлэх шилдэг туршлага, нийгмийн асуудлыг шийдэхэд маркетингийг
ашиглахтай холбоотой ёс зүйн асуудал, сорилтууд зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна. Мөн Азийн топ экспертүүдийн
илтгэл, воркшопд оролцон,
тех, дата аналитик суурьтай, хүн төвтэй бизнес процессын шилжилт, дижитал
худалдан авалт, маркетинг судалгаанд хиймэл оюун ухаан (AI) ашиглаж буй шилдэг
туршлагуудаас суралцаж байгаа юм.
Тухайлбал, (ESOMAR)-Дэлхийн судалгааны нийгэмлэгийн
Ерөнхийлөгч Рэй Паунтр (Ray
Poynter) илтгэлдээ “Та болон таны үйлчлүүлэгч
компьютер биш учир холбогдох
судалгаа, тоон мэдээлэл,
өгөгдлийн хүрээнд гарч ирж буй
гол үзүүлэлтийг үйлчлүүлэгч хараад ойлгох хялбар нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Судалгааны үр дүн зөв гэдгийг харилцагчдаа ойлгуулах нь
хамгийн чухал”-ыг онцоллоо.
Харин “Бизнес
бол инноваци. Шинэ
бүтээгдэхүүн, санаа тасралтгүй гаргаснаар тухайн бизнес оршин тогтнодог. Хэрэглэгчдэдээ шинэ шийдэл санал болгож, бүтээгдэхүүнээ байнга сайжруулж байх хэрэгтэй”-г MMCG компанийн зөвлөх, "Behave Consulting" компанийн үүсгэн
байгуулагч Ашок Сейти (Ashok Sethi) хэлж байлаа.
Чуулганд Ази, Номхон далайн 11 орны 50 гаруй топ маркетингийн судалгааны агентлагуудын
төлөөлөл, топ эксперт, компанийн
удирдлагын баг, бизнесийн салбарын мэргэжилтэн, дата шинжээч, зах зээлийн судлаач, маркетинг, судалгаа, мэдээлэл технологи, хиймэл оюун ухааны
чиглэлээр ажилладаг, судалдаг профессор, багш нар оролцож байна. Тэд зах зээлийн судалгааны дэлхийн чиг хандлага, дата аналитик, хиймэл оюун ухааныг шийдвэр гаргахдаа хэрхэн оновчтой ашигласан шилдэг туршлага, амжилттай хэрэгжүүлсэн бизнесийн жишээг хуваалцаж байгаа юм.