Жаргалтхаан суманд Кимчиний үйлдвэр байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
montsame_user@montsame.mn
2015-09-04 14:04:18

Хэнтий аймгйин Жаргалтхаан сумын иргэд БНСУ-ын технологиор хүнсний нарийн ногоог өөрсдөө тарьж,  эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

Цаашид тарьсан  нарийн ногоогоо борлуулж Солонгос кимчиний үйлдвэр байгуулах аж.
Өнгөрсөн тавдугаар сард Жаргалтхаан сумын Засаг дарга, Монгол улсын JCI Лидер ТББ хамтран БНСУ-ын JCI байгууллагаас туслалцаа хүсэн хүнсний нарийн ногоо тарих хөтөлбөрөө танилцуулжээ. Хөтөлбөрийн дагуу  тавдугаар сард  БНСУ-ын JCI  байгууллагын 100 хувийн хөрөнгө оруулалттай хоёр нарийн ногооны хүлэмжийн аж ахуй байгуулав.

Тус хүлэмжийн аж ахуйн нээлт боллоо.Уг арга хэмжээнд JCI лидер JCI сигопу байгууллагын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ахлуулсан баг хамт олон, Жаргалтхаан сумын Засаг Дарга, сумын иргэд  оролцов.
 Нээлтийн үеэр хүлэмжид ургасан ургацын дээжээр кимчи болон солонгос хоол хийж сумын иргэдэд амталгаа явууллаа. Мөн хүлэмжид ургасан ногооны дээжийг иргэдэд хүртээсэн юм. Солонгос улсын JCI сигопу байгууллагын  ерөнхийлөгч Юу Жон Хёб хүлэмжийн аж ахуйд хэрэглэх олон үйлдэлт культиватор тоног төхөөрөмж, усалгааны систем, сумын хэрэгцээнд зориулж 4 ширхэг иж бүрэн компьютер, хүлэмжийн аж ахуй эрхэлж буй бүлгийн гишүүдэд 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв. Харин Засаг дарга Б.Цогт-Орших JCI сигопу байгууллагын ерөнхийлөгч Юу Жон Хёб-д “Сумын хүндэт” тэмдэг гардуулав. Хөтөлбөрийн хүрээнд 22 нэр төрлийн нарийн  ногоо тарьж боловсруулж байгаа юм. Тухайлбал цагаан лууван, кимчиний байцаа, шар хулуу, ногоон хулуу зэргийг тарьжээ.
Жаргалтхаан сумын Засаг Дарга Б.Цогт-орших  “БНСУ-ын хөрөнгө оруулалттай нарийн ногоог тарьж боловсруулснаар сумын иргэдийг хүнсний нарийн  ногоогоор хангаж, цаашдаа аймаг, сум болон нийслэл хотын иргэдийг эх орныхоо хөрсөнд ургаж боловсорсон солонгос улсын нарийн ногоогоор хангах бөгөөд цаашид ногоогоо өргөжүүлэн тарьж борлуулалт хийн сумынхаа хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой гэв.
Мөн БНСУ-ын JCI байгууллагын багш нар сумын иргэдийн төлөөллийг үнэ төлбөргүй нарийн ногоо тарих сургалтад хамруулсан байна. Уг сургалтаар нарийн ногоог монголын хөрсөнд тохируулан  хэрхэн тарьж боловсруулах, арчилгаа, үрсэлгээ, зэрэг нарийн аргаас суралцав.

Ногоочин н.Батнасан “Солонгос ногоо тарихад арчилгаа маш чухал юм байна. Гэхдээ монголын хөрсний шингээлт, ургац сайтай учир ногоо тарихад хүндрэлтэй асуудал байсангүй. Мөн хоёр сарын хугацаанд ногоо маш хурдацтай  ургаж байгааг Солонгос багш нар гайхаж манай орны хөрс, уур амьсгалыг магтаж байсан" гэв.
Иргэд тарьсан ногоогоо ирэх сарын эхэнд хураан авч солонгос багш нартай хамтран солонгос хоолны өдөрлөг зохион байгуулах аж.
 

О.Буянхишиг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд