Увсад орон нутгийн сонгуульд 815 хүн нэр дэвшээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-20 15:47:07

Сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар Увс аймгийнхан 403 мандатын төлөө өрсөлдөнө.   Энд одоогоор 815 нэр дэвшигч бүртгүүлээд байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуульд МАН, АН гэсэн хоёр намаас гадна цөөн тооны бие даагч нар бүртгүүлээд байгаа аж.

Сумдын сонгуулийн 95 хороо байгуулагдаж, санал авах байранд 465, аймгийн Сонгуулийн хороонд 7, иргэний бүртгэл мэдээлэл, цагдаа гээд нийтдээ 560 гаруй хүн энэ удаагийн сонгуулийг зохион байгуулахаар болжээ.

“Ирэх сарын 1-ээс сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэнэ. Энэ сарын 28-нд бүх нэр дэвшигчдэд албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна” хэмээн Увс аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Эрдэнэсүрэн мэдээллээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ