Нийслэл хот өвлийн бэлтгэлийнхээ 95 хувийг базаагаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-16 12:29:25

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын өвлийн бэлтгэлийн 95 хувийг хангаад байгааг мэдээллээ.


Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдаж, найман чиглэлээр үүрэг даалгавар өгчээ. Тухайлбал, Улаанбаатар хот байгуулагдсаны 384 жилийн ойг тэмдэглэхэд 68 байгууллага 120 ажил, үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.


Түүнчлэн хот, нийтийн аж ахуйн тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгосны дагуу УБЗАА-наас БНХАУ-ын хөрөнгө оруулалт, “Хас” банктай хамтран тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх аж. 

Холбоотой мэдээ