"ATP 250" тэмцээнийг Софи хотноо зохион байгуулахаар шийдвэрлэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2023 оны аравдугаар сарын 18 /RIA Novosti/. Ирэх сард Израилын Тель-Авив хотноо болох ёстой байсан "ATP 250" тэмцээнийг Болгарын нийслэл Софи хотноо шилжүүлэн зохион байгуулахаар болсныг Мэргэжлийн теннисчдийн холбооны (ATP) албан ёсны цахим хуудсанд мэдэгджээ.
Энэхүү тэмцээний
шагналын сан 560 гаруй мянган
ам.доллар бөгөөд өнгөрсөн улиралд Сербийн теннисчин Новак Жокович түрүүлсэн юм.
“Софи
хотод ATP -ийн тэмцээнийг дахин
зохион байгуулж байгаадаа бид баяртай байна. Мэдээж нөхцөл байдал
өөр байсан ч болоосой гэж хүсэж байна.
Бид энэ аймшигт мөргөлдөөнд нэрвэгдсэн бүх хүнтэй сэтгэл санаагаар хамт байх болно" гэж Болгарын теннисний холбооны тэргүүн Стефан
Цветков мэдэгджээ. Уг тэмцээн Израилын хотод 11 дүгээр сарын 5-11-ний өдрүүдэд болох ёстой байв.