“Шинэчлэгдсэн эмнэлэг Шинэлэг үйлчилгээ” дэвтэр байгууллага бүрт очно

ОРОН НУТАГТ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-06 17:15:26

“Шинэчлэгдсэн эмнэлэг Шинэлэг үйлчилгээ” дэвтэр өнгөрсөн сарын 29-нөөс албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүрч эхэллээ.

Нэгдсэн эмнэлэгийн шинэчилэлд Зуунмод сумын төрийн болон төрийн бус 50 орчим аж ахуйн нэгж, байгуулага хэрхэн, яаж оролцохоо  уг дэвтэрт тэмдэглэн үлдээх юм.Энэ үйл ажиллагаа хамгийн түрүүнд Төв Чандмань Дулааны эрчим хүчний газрыг хамруулсан бол үүний дараа Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, аймгийн Засаг даргын тамгын газар очжээ. Энэ мэтчилэн очсон газар бүртээ нэг хонож, хоёр сарын хугацаанд 46 байгуулллагаар зочилж, 12 сар гэхэд дуусах аж.

Ш.Шүрэнцэцэг

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд