ХОВД: 540 гаруй ажлын байрыг нээлттэй зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. "Ховд ажлын байр-2023" хөдөлмөрийн яармаг энэ сарын 18-нд боллоо.
Ховд аймаг нь “Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүй, ажил идэвхтэй хайж байгаа иргэдийг ажилд зуучлах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор нээлттэй ажлын байрны өдөрлөг, хөдөлмөрийн яармагийг улирал бүр зохион байгуулж хэвшсэн.
Энэ удаагийн үйл
ажиллагаанд 62 ажил олгогч байгууллага, 400 гаруй ажил хайгч иргэн оролцлоо.
Хөдөлмөрийн яармагийн үеэр 62 ажил олгогч байгууллага 543 сул чөлөөтэй шинэ ажлын байрыг нээлттэй зарласан. Улмаар 44 ажил олгогч байгууллагын нээлттэй ажлын байранд давхардсан тоогоор 328 иргэн ажил горилогчийн анкет өгч, 181 иргэн ярилцлагад орж шууд ажлын байранд зуучлагдсан байна.