АРХАНГАЙ: Хүүхэд, эмэгтэйчүүд оролцсон гэмт хэрэг буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-10-23 10:05:55

Эрдэнэбулган, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Архангай аймагт оны эхний есөн сард нийт 313 гэмт хэрэг гарч, 257 хүн гэмт хэрэгт холбогджээ.


Үүний дотор 18 эмэгтэй, 8 хүүхэд гэмт хэрэг холбогдсон байна. Энэ нь өнгөрсөн 2022 оны мөн үетэй харьцуулахад эмэгтэйчүүдийн гэмт хэрэгт холбогдох тохиолдол 48.6 хувиар, хүүхэд 38.5 гаруй хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

 

Бүртгэгдсэн нийт хэргийн 12.1 хувийг бүлэглэж, 26.5 хувийг согтуугаар үйлдсэн байгаа ба зөрчил гаргасан 136 хүнийг албадан саатуулж, 315 хүнийг баривчилжээ.


Гэмт хэргийн улмаас 20 хүн нас барж, 114 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 1.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. 

Холбоотой мэдээ