“Чөлөөт агаарын зайн хэрэгжилт” форумыг ирэх сард зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-24 11:34:55

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. ИНЕГ, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази, Номхон далайн бүсийн төв хамтран “Чөлөөт агаарын зайн хэрэгжилт” олон улсын форумыг 11 дүгээр сарын 9, 10-нд Улаанбаатар хотод зохион байгуулна.


Форумын үеэр чөлөөт агаарын зайн хэрэгжилтийн өнөөгийн түвшин, боломж, сорилтуудын тухай хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлж, агаарын навигацийн сүүлийн үеийн техник технологи, хөгжил, дэвшлийн талаар туршлага солилцох юм. Үүнд ОУИНБ, Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA), Иргэний агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO), Холбооны нисэхийн захиргаа (FAA), Европын агаарын навигацийн аюулгүй ажиллагааны байгууллага (Eurocontrol), олон улсын болон дотоодын агаарын тээвэрлэгч, нислэгийн хөдөлгөөний менежментийн техник, технологи үйлдвэрлэгч, салбарын мэргэжилтэн, бодлого боловсруулагчид оролцоно.


Засгийн газраас зарласан Монголд зочлох жил”, ЗТХЯ-наас зохион байгуулж буй “Тээврийн долоо хоног” үйл ажиллагааны хүрээнд форумыг зохион байгуулах аж.

 

Холбоотой мэдээ