Өнөө шөнөөс энэ сарын 15 хүртэл хүйтрэх төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-06 17:52:29

Ус цаг уур, орчны шинжилгээний алба иргэд, хөдөлмөрчид, малчид, тариаланчид цасан шуурганаас сэрэмжлэхийг анхаарууллаа.

10 сарын 06 буюу өнөө шөнөөс нутгийн баруун хэсгээр хур тунадас, 07-нд ихэнх нутгаар, 08-09-нд нутгийн зүүн болон өмнөд хэсгээр, 15-нд хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах урьдчилсан мэдээтэй байна. Салхи 07-нд ихэнх нутгаар 12-14 м/с, зарим газраар 16-18 м/с, түр зуур 20-24 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтэрч, уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градусын  хүйтэн, өдөртөө 1-5 градус дулаан байх аж. 10 сарын 10-наас нутгийн баруун өмнөд хэсгээр, хугацааны эцсээр нийт нутгаар бага зэрэг дулаарах төлөв ажиглагдаж байгаа юм. Иймд цаг агаарын урьдчилсан мэдээг сайтар сонсож, намрын ажлаа төлөвлөхийг санууллаа.

Ш.Шүрэнцэцэг

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд