Тариалсан ургацынхаа 80 гаруй хувийг хурааж аваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-27 12:13:39

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 25-ны өдрийн байдлаар 269.7 мянган га талбайгаас 387.2 мянган тн үр тариа хураан аваад байна.


Тухайлбал, 235.8 мянган га талбайгаас 347.6 мянган тн улаанбуудай, 17.5 мянган га-гаас 171.6 мянган тн төмс, 11.8 мянган га-гаас 153.9 мянган тн хүнсний ногоо, 61.2 мянган га-гаас 169.6 мянган тн тэжээлийн ургамал, 83.2 мянган га-гаас 35.8 мянган тн тосны ургамал хураан авчээ. Ингэснээр үр тариа хураалт 79.4, төмс хураалт 95.8, хүнсний ногооны хураалт 87.7 хувьтай үргэлжилж байгааг ХХААХҮЯ мэдээллээ.


Энэ онд улсын хэмжээнд 339.5 мянган га-д үр тариа, үүнээс 316.9 мянган га-д улаанбуудай, 18.3 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 101.7 мянган га-д малын тэжээл, 121.4 мянган га-д тосны ургамал, 7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 601.3 мянган га-д тариалалт хийсэн аж.

 

Холбоотой мэдээ