“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨК ОХУ-д тэрбум төгрөгийн өртэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-09-21 12:19:05

Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит компани ОХУ-д нэг тэрбум гаруй төгрөгийн өртэй байгаа ба Баян-Өлгий аймгаас 600 сая, Увс аймгаас 200 сая, Ховд аймгаас 1 тэрбум, нийтдээ 1,8 тэрбум төгрөгийн авлагатай байна.

Сангийн яамнаас 7-р сарын татаас 200 сая, 8-р сарын татаас 400 сая, 9-р сарын татаас 400 сая, нийтдээ 1 тэрбум төгрөгийн татаас авах байсан ч шийдвэрлээгүй байгаа учир ийнхүү ОХУ-д төлөх өр төлбөр одоо хүртэл хийгдээгүй байна.

Тус компани нь Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан аймгийн 52 сум, 40 гаруй багийн төв, суурин газрыг цахилгаан эрчим хүчээр хангадаг бөгөөд эрчим хүчнийхээ 80 гаруй хувийг ОХУ-аас, 5 хувийг БНХАУ-аас, үлдсэнийг нь Дөргөний усан цахилгаан станцаас авдаг байна.

Эднийх 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 35 ажил төлөвлөснөөс 75,7 хувийг нь хийж гүйцэтгэжээ. 

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ