Тесла компани жилд 200 мянган цахилгаан пикап машин үйлдвэрлэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ОСТИН, 2023
оны арваннэгдүгээр сарын 1 /Reuters/. Тесла компани жил бүр 200 мянган “Cybertruck” цахилгаан пикап машин үйлдвэрлэх зорилт тавьсан гэж Илон
Маск мягмар гарагт мэдэгдлээ.
Тус компани өмнө нь жилд 125 мянга гаруй цахилгаан ачааны
машин үйлдвэрлэх хүчин чадалтай гэж мэдэгдэж байсан бол 2025 онд энэ тоог 250 мянгад хүргэх боломжтой гэдгийг тэрбээр дурджээ.
Лос-Анжелес хотод болсон арга хэмжээний үеэр И.Маск энэхүү пикап машиныг танилцуулснаас хойш бараг дөрвөн жилийн дараа
буюу 11 дүгээр сарын 30-наас эхлэн нийлүүлж эхэлнэ. Цугларсан хүмүүст Теслагийн зохион бүтээгч ажилтан пикапын "хуягт шилэн" цонхыг төмөр бөмбөгөөр хагалах туршилт хийж үзүүлжээ.
И.Маск “Cybertruck”-ийг үйлдвэрлэхэд үүссэн бэрхшээлийн талаар мягмар гарагт гарсан "Joe Rogan Experience" подкастаар дахин ярьжээ. "Бид жилдээ 200 орчим мянган пикап үйлдвэрлэхээр зорьж байна ... арай илүү ч байж магадгүй, гэхдээ үйлдвэрлэх нь анхны загварыг хийхээс хамаагүй хэцүү" гэж И.Маск футурист загварын “Cybertruck”-ийн талаар хэлсэн байна.
Тэрбээр энэ сарын эхээр болсон компанийн орлогын асуудлаарх хурлын үеэр "Бид Cybertruck-аас болж өөрсдийнхөө булшийг ухлаа" гээд компанийг үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, ашигтай ажиллахад "асар том бэрхшээл" тулгарч болзошгүйг нэмж хэлж байв.