“Шилдэг цэцэрлэгжилт-2016” уралдааныг жил бүр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-21 14:22:20

Хэнтий аймгийн Чингис хотын иргэдийн ая тухтай амьдрах эко орчинг бүрдүүлэх зорилгоор  Хэрлэн сумын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд “Шилдэг цэцэрлэгжилт-2016” уралдааныг зарлаж өнөөдөр шилдгүүдээ шалгарууллаа.

Тус уралдааныг аймгийн ИТХ-ын өнгөрсөн оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сард баталсан удирдамжийн дагуу гүйцэтгэсэн аж. Уралдааныг дүгнэх ажлын хэсэг Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд уг ажлын хэсэг уралдаанд орох хүсэлтээ гаргасан айл өрх, албан байгууллагуудаар явж удирдамжинд заагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж оролцогчдыг шалгаруулсан байна. Уралдааны албан байгууллагын хувьд Халдвартын эмнэлэг нэгдүгээр байрт шалгарсан бол Хэрлэн 8 дугаар цэцэрлэг хоёрдугаар байрт, Хан Хэнтий ЦС гуравдугаар байрт тус тус шалгарчээ. Мөн айл өрхүүдийн хувьд 2 дугаар багийн өндөр настан Ц.Дамдинсүрэн нэгдүгээр байрт, тус багийн иргэн, МСҮТ-ийн захирал Ц.Төмөрбаатар хоёрдугаар байрт,  тус багийн иргэн н.Цэрэнханд нар шалгарлаа.

Түүнчлэн уг уралдааны хүрээнд 2016 онд шинээр хийгдсэн шилдэг цэцгийн мандал, шилдэг усан оргилуурыг шалгаруулахад “Ханбүргэд” ХХК, шилдэг цэцгийн мандалаар Халдвартын эмнэлгийн байгуулсан мандал шалгарлаа. 

Энэхүү уралдаан нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ