Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх талаар хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт тээврийн долоо хоног-2023 олон улсын форум 11 дүгээр сарын 6-10-нд Улаанбаатар хотноо болно.
ЗТХЯ-наас зохион
байгуулах форумын үеэр
оролцогчид бүсийн хэмжээнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн
хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, тээврийн салбарт харилцан уялдаатай холболт бий болгох, гааль, тариф, хилийн горим журам,
баримт бичиг, дата мэдээллийн
нийцлийг сайжруулах, тээврийн
коридоруудыг хөгжүүлэх, салбарын тулгамдсэн бусад асуудлыг хамтран шийдэх талаар хэлэлцэнэ.
Тээврийн долоо хоногийн хүрээнд Олон улсын тээврийн форум (ITF) -аас “Азийн бүсийн Өндөр түвшний 2 дахь
удаагийн яриа хэлэлцээ”-г
зохион байгуулахаас гадна төмөр зам, иргэний нисэх, авто зам, автотээвэр,
далайн тээвэр, хуурай боомтын талаар
Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, томоохон төсөл хөтөлбөрийг
гадаад, дотоодын хамтран ажиллагч байгууллага, хөрөнгө оруулагчдад
танилцуулахаар төлөвлөжээ.
Мөн тээврийн салбарын нүүрсхүчлийн хийг бууруулах, байгаль
орчин, нийгэмд ээлтэй байдлыг нэмэх санаачилга, сүүлийн үеийн дэвшилтэт
технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлж буй байдал, зам, тээврийн үйлчилгээний тогтвортой
байдал, хүртээмжийг нэмэх чиглэлээр хийсэн олон улсын сайн туршлагаас хуваалцах аж.