ДУНДГОВЬ: “Мөнх тэнгэрийн бичиг, сайхан бичигтэн" уралдаан зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-03 09:57:37
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн Номын сан, Сайнцагаан сумын ЗДТГ хамтран “Мөнх тэнгэрийн бичиг, сайхан бичигтэн” уралдаан зарлалаа.


Тус уралдааныг Соёлын бүтээлч сар, Монгол бахархлын өдөрт зориулан гурав дахь жилдээ ийнхүү зохион байгуулж байгаа юм.


“Үндэсний бичиг үсэг-III” хөтөлбөр, Сайнцагаан сумын “Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сайхан бичигтэн хүүхдүүдийг шалгаруулж, сурталчлах, монгол хэл бичиг, өв соёлоороо бахархах, бичих, суралцах идэвхийг өрнүүлэх зорилгоор тус уралдааныг ЕБС-ийн сурагчдын 8-12 дугаар ангийн суралцагчдын дунд зарлажээ.


8-9 дүгээр ангийн суралцагчид дурын сэдвээр алдаагүй, хичээнгүй, зөв сайхан бичиж уралдаанд оролцох бол 10-11 дүгээр ангийнхан “Хөх тэнгэрийн орон-Миний монгол”, “Монгол хүүхдийн эрхэмлэх үнэт зүйлс” сэдвүүдээс сонгон 100-120 үгтэй эх зохион найруулж, монгол бичгээр хичээнгүй бичиж оролцоно.


Харин 12 дугаар ангийн суралцагчид Төрийн шагналт зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийн тухай монгол бичгээр 150-180 үгтэй зохион бичлэг бичиж ирүүлэх юм.


Уралдаанд ирүүлэх материалыг 2023 оны 11 дүгээр сарын 11-ний 18.00 цаг хүртэл аймгийн Төв номын сангийн уншлагын танхимд хүлээх авах ба 70593786, 99780108, 89900968, 88070979 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой гэж Дундговь аймгийн Төв номын сангаас мэдээллээ. 



Холбоотой мэдээ