Brent төрлийн газрын тосны үнэ буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-11-08 15:24:54

ЛОНДОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /interfax/. Мягмар гаргийн арилжааны явцад долоодугаар сарын 21-нээс хойших хамгийн доод түвшинд хүртэл огцом унаад байсан Brent маркийн газрын тосны үнэ бага зэрэг буурлаа. 


Лондоны ICE Futures биржийн арилжаа эхлэх үед Brent газрын тосны нэгдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ нэг баррель нь 81.58 ам.доллар болжээ. Энэ нь мягмар гаргийн арилжаа хаагдах үеийн үнээс 0.03 (0.04 хувь) ам.доллароор буурсан үзүүлэлт юм. Мягмар гарагт эл гэрээний үнэ нэг торх нь 3.57 (4.2 хувь) ам.доллароор буурч, 81.61 ам.доллар болсон байна. 


Түүнчлэн Нью-Йоркийн барааны биржийн (NYMEX) өнөө өглөөний цахим арилжаагаар WTI маркийн газрын тосны 12 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ нэг баррель нь 0.21 доллароор (0.27 хувь) буурч, 77.16 доллар болсон байна. Өчигдөр арилжаа хаагдах үед уг газрын тосны ханш нэг баррель нь 77.37 доллар болж 3.45 (4.3%) доллароор унажээ.


Мягмар гарагт АНУ-ын Эрчим хүчний яам Brent маркийн нэг торх газрын тосны үнийн талаарх энэ оны таамаглалаа 84.09 ам.доллар байсныг 83.99 ам.доллар болгож бууруулсан бол 2024 оныхыг 94.91 ам.доллароос 93.24 доллар болгожээ. WTI газрын тосны хувьд ирэх оны таамаглалыг 89.24 ам.доллар болгосон нь 10 дугаар сарын таамаглалтай харьцуулахад 1.8 хувиар буурсан тоо юм. 


Дэлхийн газрын тосны нөөц багассан, нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй байгаа, түүнчлэн ОПЕК+ бүлгийн хэд хэдэн улс сайн дурын үндсэн дээр олборлолтоо бууруулсан нь газрын тосны үнэд нөлөөлж буй хүчин зүйлсүүд мөн гэж тус яам мэдээлжээ. 

Холбоотой мэдээ