ОБЕГ-ынхан ”Яаралтай цуглар” дохиогоор өвлийн бэлтгэлээ шалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-22 11:55:39

ОБЕГ-ын даргын шийдвэрээр гэнэтийн  гамшгаас хамгаалах албаны бэлтгэл, өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах зорилгоор ОБЕГ, түүний харьяа анги байгууллагын албан хаагчдад гэнэтийн “Яаралтай цуглар” дохио өгсөн байна.

Энэ гэнэтийн дохиогоор ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэг тус газрын Гамшиг судлалын хүрээлэн, Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах тусгай ангийн өвөлжилтийн бэлтгэл ажил, албан хаагч нэг бүрийн бэлэн байдлыг шалгажээ. Мөн салбарынхаа албан хаагчид, орон нутгийн албадад өвлийн бэлтгэл хангах болон тодорхой үүрэг, чиглэл өгч ажиллалаа гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ