БУЛГАН: Одонтой ээжүүд чуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-11-21 08:50:23

Булган, арваннэгдүгээр сарын 20  /МОНЦАМЭ/. "IWPJ" буюу Дэлхийн эмэгтэйчүүд Энх тайвны нийгэмлэг, Монгол Улсын Одонтой ээжүүдийн холбоо, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо хамтран  арваннэгдүгээр сарын 19-20 нд Одонтой ээжүүдийн зөвлөгөөн зохион байгууллаа.




Зөвлөгөөнд Булган, Бүрэгхангай, Баяннуур, Орхон, Гурванбулаг, Сайхан, Бугат, Сэлэнгэ, 

Хялганат, Хутаг-Өндөр сумын одонтой ээжүүдийн төлөөлөл оролцож гэр бүлийн үнэ цэн, бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих сангийн танилцуулга болон цаашид хүүхдүүдийн боловсрол, гэр бүлийн харилцаа зэргээр санал солилцсон байна. Зөвлөгөөнөөс гарсан саналыг аймгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид анхааралдаа авч цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.


Одонтой ээжүүдийн салбарыг орон нутагт байгуулах, энх тайванч үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой Одонтой ээжүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа ажлын албаны бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Урилгаар аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын зөвлөх, ИТХ-ын төлөөлөгч Д.Оюунбилэг, Засаг даргын зөвлөх ЛЭОС-ийн тэргүүн Д.Чимгээ нар оролцсон байна.

Холбоотой мэдээ