Орос улсыг зорих гадаадын жуулчдын тоо 20 хувь өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМОрос улс гадаадын жуулчныхаа тоогоор дэлхийн ТОП-10-т багтжээ.
2015 онд тус улсад 27 сая жуулчин иржээ. Тэдгээрийн дийлэнх нь Ази болон Өмнөд Европын орнуудын жуулчид юм. 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр 1,5 сая хүн нэмэгдэж ирэх төлөвтэй байна. Бид гадаадын , тухайлбал, Европын түншүүддээ Орос улс хамгийн тогтвортой, аюулгүй орны нэг гэдгийг хэлж өгдөг. Саяхан бид Испанид манай аялал жуулчлалын боломжуудын талаар ээлжит танилцуулга хийсэн” гэж Оросын “Ростуризм-ын дэд тэргүүн Сергей Корнеев ярив. Тэрээр цааш ярихдаа, Испани, Францын жуулчид бидэн дээр ирж тэдний хувьд аюулгүй байдал юунаас ч чухал болох тухай хэлж байсан гэлээ.
“Альянс туристических агентств” компаний ерөнхийлөгч Андрей Гавриловын яриагаар, жуулчдын хувьд аялалын чиглэлийг сонгоход аюулгүй байдал цорын ганц тодорхойлох шалгуур болдоггүй. Юуны өмнө аялалын төгс агуулга, үнэ тариф, сервис үйлчилгээнээс шалтгаалдаг гэжээ. “Европын аялагчид аюулгүй байдалд их ач холбогдол өгдөг. Ази, Африкийн жуулчдын хувьд бол энэ нь тийм ч нөлөөтэй биш. Ингээд бүхэлдээ энэхүү үзүүлэлтийн нийт жин тийм их биш”гэж тэр тайлбарлжээ.
Сергей Корнеев жуулчид янз бүрийн нөхцөл шаарддаг. Зарим нь 5 одтой буудал сонирхож байхад, өөр хэсэг нь 3 одыг сонгоно, гэтэл өөр нэг хэсэг нь дуртайяа хостелуудад хоног төөрүүлдэг. Бас майхан, завь сонирхдог жуулчид ч байдаг. Бид байгаа бүхнээ сурталчилж дээд зэргээр үйлчилдэг. Оросын хамгийн их түгээмэл жуулчны маршрут бол Москва, Санкт-Петербург хот. Сүүлийн жилүүдэд Оросын 3 дахь нийслэл гэгддэг Казань , Алтайн хязгаар, Карели, Новгород, Ярославск болон Калининград орж байна.
А.Огторгуймаа