ШШГЕГ-ын даргаар Ц.Амгаланбаярыг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-22 12:39:34

 ШШГЕГ-ын даргыг шинээр томилсон шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.

Ийнхүү шийдвэрээр Б.Билэгтийг ШШГЕГ-ийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж түүний оронд мэргэжлийн гэж болох Ц.Амгаланбаярыг  томилжээ. Ц.Амгаланбаяр нь хуульч, цагдаагийн албанд олон жил ажилласан туршлагатай боловсон хүчин юм. Тэрбээр өмнө нь ЗЦГ-ын дарга, Цагдаагийн академийн захирал, ОБЕГ-ын даргын албан тушаалыг тус тус хашиж байсан, цагдаагийн хурандаа цолтой. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ